“Рашаантын-18” нээлтээ хийсэн цагаасаа танхим дүүрэн үзэгчидтэй байгаа. Монголд үйл ажиллагаа явуулж буй мэдээллийн хэрэгслээр чамгүй хөрөнгө гаргаж, киноныхоо реклам сурталчилгааг зогсоо зайгүй залхтал цацсаны үр дүн гэлтэй.
Мөнгөтэй гишүүн ивээн тэтгэсэн болохоор уран бүтээлчид нь кино хийх явцдаа юугаар ч дутагдаагүй гэнэ. Киноны нээлтийн дараа эрхэм гишүүн гэр бүлийнхээ хамт уран бүтээлчдийн багаа хүлээн авч, томоохон ресторанд дайлж цайлжээ.
Тансаг зассан ширээний ард зоог барьсан Д.Батбаяр олны өмнө халааснаасаа 100 доллар гарган, амаа арчиж баярхжээ. Санаа нь зовсон дуучин эхнэр нь хажуунаас нь нудрахад тэрбээр арчсан доллараа халаас руугаа хээв нэг базаад хийчихжээ.
100 доллараар амаа арчиж “гайхуулсан” эрхэм гишүүнд мөнгөн тэмдэгт амны алчуур шиг л үнэгүйдэв.