“Vanity Fair” сэтгүүлээс жил бүр гаргадаг хамгийн дэгжин хувцасладаг алдартнуудын жагсаалтыг гаргажээ. Жагсаалтын тэргүүн байрт Францын тэргүүн хатагтай Карла Бруни-Саркози бичигдсэн бол хоёрдугаарт Катарын Эмирийн эхнэр Мозе Бин Насер Аль Миссанд, удаах байрт Кейт Миддлтон орсон байна.
Загвар зохион бүтээгчдийн үзэж буйгаар Их Британийн ханхүү Уильямын эхнэр Кейтийн хуримын даашинзны сонголт нь түү- нийг дэгжин, төвийг сахисан, эрхэмсэг харагдуулж байсан аж.
“Жонни Д,” кинонд тоглож нэрд гарсан ж ү ж и г ч и н Кэри Маллиган, загвар өмсөгч Андреа Деллал, ж ү ж и г ч и н Тильда Суинтон, О У В С - г и й н тэргүүн Кристин Лагард, “Хааны үг”-ээр “Оскар” хүртсэн Колин Ферт, дуучин, жүжигчин Жастин Тимберлейк нар хамгийн дэгжин хувцасладаг оддын тоонд багтав.