“Амьдралын ээдрээ”, “Солонгон бүрхэвч” зэрэг цуврал киногоор Монголын үзэгчдийн танил болсон Өмнөд Солонгосын жүжигчин Ли Бюун Хун аялал зугаалгад их дуртай гэнэ.
Тэрбээр Холливудын алдарт жүжигчин Жэки Чан, Зянь Жейтэй дотно нөхөрлөдөг тул Хятад улсад ойр ойрхон хөл тавьдаг аж. Жүжигчин залуу саяхны нэгэн өдөр KBS телевизэд ярилцлага өгөхдөө “Би зураг авалтгүй үедээ зугаалахыг хүсдэг. Миний очиж үзээгүй олон орон бий.
Бүгдээр нь аялах бодолтой байгаа” гэхэд хөтлөгч “Ойрын хугацаанд аялах боломж олдвол хамгийн түрүүнд ямар улсыг зорих вэ” гэж асуухад тэрбээр “Би Европын ихэнх орноор аялж үзсэн. Би буддын шашин шүтдэг. Ази тивд байдаг Монгол оронд очихыг маш их хүсэж байна.
Монголчууд онгон байгаль, эртний түүх соёл, ёс заншлаа дээдэлдэг гэж сонссон. Тиймээс эхний ээлжинд энэ улсад зочлох төлөвлөгөөтэй байна” хэмээн хариулжээ.