АНУ-ын поп дуучин Кэти Пэрригийн энэ онд худалдаанд гарсан “Teenage dream” цом гийн “E.T”, “Teenage dream”, “California girls”, “Firework” гэсэн дөр вөн дуу Биллбоардын шилдэг дууны жагсаалтыг тэрг үүлсэн. Түүнээс гадна “Last friday night” дуу нь өдгөө Биллбоардын хоёрдугаарт жагсаж байгаа бөгөөд ирэх пү рэв гаригт танилцуулах ши нэчилсэн жагсаалтыг тэр гүүлэх нь тодорхой болсон аж.
Ингэснээр тэр Майкл Жексоны “Bad” цомгийн та ван дуу Биллбоардыг тэр гүүлсэн амжилттай зэрэг цэх юм байна. Кэти Пэрри Майкл Жексоны амжилттай зэрэгцсэн ч нэг цомгоос хамгийн олон хит дуу төрүүлсэн цорын ганц эмэгтэй уран бүтээлчээр тодров.
Сонирхуулахад Майкл Жексоны “Bad” цомгийн “I just can’t stop loving you”, “The Way you make me feel”, “Man in the mirror”, “Dirty Diana”, “Bad” дуунууд урьд нь Биллбоардын жагсаалтыг тэргүүлж байжээ.