Гэрлэх ёслолын өмнө сүйт залуугаа орхин зугтсан бүсгүйд 8600 ам.долларын торгууль ногдуулах шийдвэрийг Тайванийн шүүх гаргажээ.
AFP агентлагийн мэдээлснээр бүсгүй хуримаа хэд хэдэн удаа хойшлуулсан байна. Хамгийн сүүлд тэрбээр тогтсон хугацаандаа хурим болох газарт очихоос татгалзсан гэнэ. Хуриманд ирсэн зочдыг болон өөрийгөө эвгүй байдалд оруулахыг хүсээгүй сүйт залуу нэгэн бүсгүйг “эхнэрийнхээ” дүрд тоглохыг хүссэн аж.
Сүйт бүсгүйдээ хаягдсан залуу “Сэтгэл санаа, эд материалын хохирол амссан” хэмээн шүүхэд гомдол гаргаж, мөнгө нэхэмжилжээ. Тайванийн шүүх хэдийгээр ийм хэргийг хэлэлцэж байгаагүй ч хуримаасаа зугтсан бүсгүйг буруутайд тооцон, торгууль ногдуулсан байна.