Америк дахь Төвдийн буддын шашны нэгэн төв Массачусетс мужийн ресторанаас хүнсэнд хэрэглэх гэж байсан 534 хавчийг нь худалдан авчээ.
Тус төвийн 30 лам тэдгээр амьтныг өнгөрсөн долоо хоногт Атлантын далайн усанд тавьж, “эрх чөлөө олгосон” гэнэ. “Амьтдын зовлон хүнийхтэй адилхан. Тэдгээр хавчны аз жаргал бидний хувьд ч мөн баяр баясгалан юм. Амьтны амь тасалж, хоол хийх нь бусдын зовлонгоор жаргал хийхтэй агаар нэг.
Хэдийгээр бид бүх хавчийг аварч чадахгүй ч аврагдсан хавчны хувьд энэ нь том баяр” хэмээн лам нарын нэг Вэнди Күүк “Ройтерс”-т мэдээлжээ.