“Морин хуур 2009” наадмын тэргүүн шагналыг хөгжмийн зохиолч Цэн. Эрдэнэбат “Даяарын амгалан” дуугаараа хүртсэн. Тухайн үед энэ дууг анхлан дуулсан хүн нь уртын дуучин А.Түмэн- Өлзий байв. Сургуулиа дөнгөж төгссөн дуучин гэхэд түүний хоолойн цараа олон хүнийг гайхашруулж байсан юм. Энэ удаагийн “Шинэ танил”-д түүнийг урилаа.
-Уртын дуучин А.Түмэн-Өлзий “Дуэт дуэль”, “Тэгш таван хүсэл” зэрэг телевизийн нэвтрүүлэгт оролцож үзэгчидтэй уулзсан. Хувийн уран бүтээл хэр арвин байгаа вэ?
-Саяхан “Хайр ирнэ...” цомгоо гаргалаа. Сургууль төгссөнөөсөө хойш өнөө хүртэл дуулсан мэргэжлийн уран бүтээлүүдээ энэ цомогт нэгтгэсэн. “Ижийн зөн” дуундаа клип хийлгэж байгаа. Мөн гаднын нэг байгууллагатай хамтран ажиллахаар болж аравдугаар сарын 6-нд дэлхий даяар цацагдах нэвтрүүлэгт оролцсон. Гэхдээ яг тодорхой нэрийг нь зарламааргүй байна. Одоохондоо нууцалж байгаа юм.
-Та ихэвчлэн хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбатын дууг дуулах юм аа?
-Нэг л хөгжмийн зохиолч, яруу найрагчтай шүү дээ. (инээв) Өнөөдөр дуучид хөгжмийн зохиолчдод хандан дуу захиалах нь их болсон. Харин намайг тоож хөгжмийн зохиолч дуугаа өгвөл энэ нь ямар ч үнэлгээнээс илүү том шагнал.
-Өөрийнхөө хэдэн дууг дүрсжүүлээд байгаа вэ?
-10 орчим клип бий. Би клипний зургаа аль болох байгалийн үзэсгэлэнтэй газарт хийхийг боддог.
-Та аль нутгийнх вэ?
-Уг гарал маань Хөвсгөл. Гэхдээ Завханд амьдарч тэндээ Хөгжим бүжгийн коллежийг ёочин хөгжмийн анги төгссөн.
-Хэтийн зорилго тань юу вэ. Уртын дуугаар дагнан ажиллах уу, нийтийн дууг сонгох уу?
-Уртын дуугаа яагаад ч орхихгүй. Гэхдээ мэргэжлийн дуучинд зориулсан дуу дуулна. Би одоо ч Дэлгэр багштайгаа дасгал хийдэг. Удахгүй уртын дуугаар цомог гаргаж, тоглолт хийнэ гэж бодож байгаа. Би од болохыг хүсдэггүй. Харин ард түмнийхээ