Яруу найрагч О.Дашбалбар агснаас хайртай бүсгүй Н.Оюунханддаа бичсэн захидлыг уншигчдадаа үргэлжлүүлэн хүргэж байна.
Сайн байна уу, хайрт минь. Чамайг явуулчихаад их л гунигтай байна даа. Чи минь ч гэсэн өдийд яаж шүү яваа бол доо. Хэд хоног жаргалдаа ташуурсаар хоног өдөр улирахыг мэдсэнгүй. Өнөөдөр хэвлэх үйлдвэр үзэж сонин хийлцэн, завсар чөлөөнд нь чамайгаа бодсоор явна. Гадаа бороо орж байна. Иймэрхүү зөөлөн бороотой өдөр уг нь бид хоёрт олон дурсамж үлдээсэн дээ.
Одоо хэд хоног өдөр шөнөгүй ажиллах санаатай төлөвлөгөө хийж сууна. Хэд хоног би сэтгэлийн жаргал хөөцөлдс өөр бүхнийг мартаж, оюун бодол минь цэлмэн ариусч, тархи минь нэлээн амарсан бололтой. Миний хонгор очоод ажлаа сайн хийж, элдэв хов живнээс айлгүй зоригтой, ухаантай байгаарай. Би чамдаа захиа бичиж, утсаар ярьж байх болно.
Энэ тухай бүрэн эхээр нь “Ням гариг” сэтгүүлийн ¹ 036 дугаараас уншина уу. “Ням гариг” сэтгүүлийг “Номин” болон сонин борлуулах киоскуудад, “Макс” сүлжээ дэлгүүр, “Монос”-ын бүх салбар, “Good price”, “Grand plaza”, “Metromаll”, “Интер ном”-ын бүх салбар, “Аз хур”, “Мир” номын дэлгүүр, “Оргил” хүнсний дэлгүүр, “Ачлал”, “Минж плаза”, “Билэг” болон “Улаанбаатар” их дэлгүүр, “Цэцэг” төв, “Бишрэлт”, SKY дэлгүүрийн бүх салбар, Smart, “Нарлаг” дэлгүүрээр тус тус худалдаалж байна.