Японы Фүкүй мужийн “Фүкүй Монголын анд нөхдийн нийгэмлэг”-ээс Сабаэ хотын Накано дүүрэгт наймдугаар сарын 27-нд монгол гэр барьжээ. Нүүдэлчин монголчуудын аж амьдралыг япончуудад таниулахаар барьсан энэхүү гэр аравдугаар сарын сүүлч хүртэл зочдыг хүлээн авна.
Хүмүүс монгол гэрийн тавилга, бүтэцтэй танилцахаас гадна буулгаж, угсарч, хэрэв хүсвэл үнэ төлбөргүй хонож ч болох юм. Гэрийг тус мужид сурдаг монгол оюутнууд барьжээ.
М.СУГАРАА