“Баруун Виржинигийн толгод санаанд оромгүй зүйлсээр баялаг” хэмээн тус мужийн хөдөө аж ахуйн мэргэжилтэн Гас Дуглас хамгийн бяцхан өндөгний тухай мэдээлэхдээ онцолжээ. Тус мужийн фермер Донни Расселийн аж ахуйн тахиа 2.1 см урт, 3.46 гр жинтэй өндөг гаргасан нь дэлхийн дээд амжилт тогтоожээ.
Энэ тухайгаа ноён Рассел “Би өндгийг өнгөрөгч сард олсон юм. Бид энгийн л тахиа үржүүлдэг атал өндөг нь хэт жижиг хэмжээтэй байсан тул хөвгүүд маань хэмжиж үзээд, Гиннесийн шинжээчдэд хандахаар шийдсэн” гэжээ. Үүнээс өмнө 2.7 см урттай өндөг дэлхийн дээд амжилт тогтоож байсан аж.
О.УНДАРМАА