Стивен Сегал 2009 оноос “Steven Segal: Lawman” реалити шоу хийж, шериф буюу цагдаагийн даргын дүрд тоглосон. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт нэвтрүүлгийнхээ үеэр Луизанна мужийн нэгэн айл руу гэмт хэрэгтнийг хайн гэнэт оржээ. Түүний энэхүү үйлдэл нохойг нь үхэлд хүргэсэн хэмээн гэрийн эзэн Есүс Ловера жүжигчнийг шүүхэд өгчээ.
Тэд Стивенээс 25 мянган ам.долларын нөхөн төлбөр нэхэмжилж байгаа бөгөөд хүүхдүүдээс нь уучлалт хүссэн захиа бичихийг шаардсан гэнэ. “Бид зөвхөн мөнгөний төлөө түүнийг шүүхэд өгөөгүй. Айлын гэрт дураараа орж, зураг аван, хүүхдүүдийн маань хайртай амьтныг гэмтээсэндээ тэр огтхон ч уучлалт гуйгаагүй” хэмээн гэрийн эзэн ярьжээ.
Б.ГАНДИ