Тайз дэлгэцийн урлагт хөл тавиад удаагүй ч бүтээсэн дүрээрээ хэдийнэ олонд танигдсан залуу жүжигчин Г.Алтаншагай үрийн зулай үнэрлэн охинтой болжээ. Тэрбээр TV5 телевизийн сэтгүүлч Б.Насанжаргалтай гэр бүл болж, багагүй хугацааг үдсэн. Тэд өдгөө “Алтай” хотхонд амьдарч буй гэнэ.
Сонирхуулахад өнгөрсөн зургадугаар сард Г.Алтаншагай жүжигчин Г.Эрхэмбаярын хамт уран бүтээлийн нэгдэл байгуулж, УДЭТ-аас өрх тусгаарлажээ.