Өдгөө 85 настай Дорис Лонг эзэндээ гологдож, гудамжинд хаягдсан амьтдыг хамгаалахын төлөө 20 жилийн турш зүтгэсэн учраас Британийн хааны одонгоор шагнуулсан нэгэн. Нас дээр гарсан ч тэрбээр өөрийн үйл хэргээ үргэлжлүүлж байгаагаас гадна 20 метр өндөртэй эгц хаданд авирч дээд амжилт тогтоолоо.
Үүнээс өмнө ч энэ төрөлд хүч сорьж байсан гэнэ. Өдий насандаа эрч хүчээ хадгалж байгаагийн нууцаа Дорис эмээ сэтгэлийн тэнхээ, аливаа зүйлийг үнэн санаанаасаа хүсэж, дурлаж хийх явдал хэмээн тайлбарлажээ.