Гүржийн Боржом уулан дахь агуйгаас 2.5-3 метр өндөртэй хүмүүсийн яс олдсон нь хүн судлалын шинжлэх ухаанд багагүй шуугиан дэгдээж байгаа талаар тус улсын ШУАийн эрдэмтэн Абесал Векуа мэдээлжээ. Тэдгээр олдворыг судалж, 25000 жилийн тэртээ амьдарч байсан хүний яс хэмээн дүгнэжээ.
“Аварга биет үүдийн тухай уран зохиол, үлгэрт л дүрсэлсэн байдаг. Тийм хүмүүс байсан эсэхийг батлах баримт бараг үгүй. Тэгэхээр бидний олдворууд хэзээ нэгэн цагт дэлхий дээр гурав хүртэл метр өндөртэй аварга хүмүүс амьдарч байсны баталгаа боллоо” хэмээн тэрбээр ярьжээ. Дашрамд өгүүлэхэд, өмнө нь Энэтхэгээс аварга биетүүдийн яс олдож байсан ч учир битүүлэг шалтгаанаар нуун дарагдуулсан хэмээдэг аж.
Э.ХАНА