Автомашин сонирхогч залуусын дундах түгээмэл спортын нэг бол дрифт юм. “M77”, “Ай дрифт”, “Фортуна” зэрэг клуб байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ спортоо сурталчилсан дуу хийн дүрсжүүлж буй.
Дижей Одонбат “М77” клубтэй хамтран тун удахгүй шинэ уран бүтээлээ гаргах гэж байгаа. Транс хөгжмийн аялгуунд спорт машинуудыг эргэлдэн “бүжүүлэх” шинэ уран бүтээл тус клубийн ойн баярт зориулагдах гэнэ.
С.СЭРГЭЛЭН