Индонезийн зүүн хэсэгт орших Меконга ууланд судалгаа хийж байсан олон улсын биологичдын баг зургаан см урт зөгий илрүүлсэн тухай “Jakarta Globe” сонинд мэдээлжээ. “Эр зөгий нь зургаа, эм нь түүнээс арай бага буюу 4-5 орчим см байсан. “Larrinae” хэмээх төрлийн энэ зөгий нь махчин.
Шавьжаар хооллодог учир тэдний эрүү нь бусад төрлийн зөгийнөөс илүү хөгжсөн” хэмээн Индонезийн Шинжлэх ухааны академийн эрдэмтэн Линн Кимси ярьсан байна. Сулавеси арал, Меконга ууланд гурван долоо хоногийн турш судалгаа хийсэн эдгээр эрдэмтэн энэ бүсийн ургамал, амьтны аймгийг судалжээ.
Одоогоор хамгийн том хэмээн бүртгэгдээд байгаа энэ зөгийг Индонезийн төрийн сүлдэнд дүрсэлсэн байдаг Гаруда шувуутай зүйрлэн “Dalara garuda” гэж нэрлэсэн гэнэ.
Х.ОД