Францад ажиллаж, амьдарч буй монголчууд хамтран Европ тивийн ноён оргил Альпын нуруунд овоо босгожээ. “Зулай” нэртэй шинэ овоо Альпын нурууны Ла Мейж уулнаа байраа эзэлсэн аж.
Овоо босгох ажилд Монгол Улсаас БНФУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Эл чин сайд Ш.Алтангэрэл болон Францын монголчуудын холбооныхон оролцжээ. Тун удахгүй овооны баяр хийхээр бэлтгэж байгаа юм байна.
Ж.СОЛОНГО