Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Байгалийн түүхийн музей зэрэг соёл урлагийн томоохон байгууллагын барилгыг нурааж шинэчлэн барих гэж байна гэсэн яриа өнгөрсөн хавраас чих дэлссэн. Театрын дарга удирдлагууд нь ч энэ талаар тодорхой мэдээлэлгүй байсан бөгөөд “Арай ч үгүй байх. Манайд их засвар хийнэ” гэдэг тайлбарыг тухайн үед өгч байсан юм. Энэ талаар БСШУЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Наранзунаас тодрууллаа.
-УДЭТ, ДБЭТ-ын барилгыг нураах нь гэж ярих боллоо. Энэ үнэн үү?
-Үргэлж л театрынхаа хана таазыг нь будах гэх мэтээр нүүрийг нь угаагаад өнгөрч байхаар олон жил болсон эдгээр барилгыг их засварт оруулъя л гэсэн юм. Угаасаа зайлшгүй засварлах шаардлагатай болсон шүү дээ. Жил бүр засварт бага сагахан мөнгө төсөвлөж, хоёрын хооронд юм хийж байхаар нэгм өсөн засчихвал дээр шүү дээ.
-Ийм ажил хийх саналыг Соёл урлагийн бодлогын газраас гаргасан юм уу?
-Яамнаас олигтой санхүүжилт гаргаад юм хийлгэх талаар Засгийн газарт өргөн мэдүүлье гэж ярьж байсан юм. Санаа төдий ярьж байсан зүйлийг хэтэрхий дэвэргэж янз бүрээр шуугихаар “Дуулиан шуугиан болоод байсан асуудал” гээд шийдэхгүй өнгөрүүлбэл яах вэ. Хийхээр төлөвлөсөн, зайлшгүй шаардлагатай ажлаа хийх гэхээр л ийм яриа гарах юм.
-Тэгвэл засах, нураах ямар ч шийдвэр гаргаагүй байх нь ээ?
-Тийм ээ. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээ ч үгүй байна.
Ж.СЭЛЭНГЭ