Узбекийн нийслэл Самарканд хотноо наймдугаар сарын 25-30-нд болсон “Дорнын аялгуу” олон улсын хөгжмийн наадамд Монголын “Хөх Монгол” хамтлаг оролцож, “Үндэсний урлагийн хөгжилд хувь нэмэр оруулагч” гэдэг шагнал хүртжээ.
Узбекийн Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогддог энэхүү наадамд дорнын 60-аад орны уран бүтээлчид оролцсон байна. “Хөх Монгол” хамтлаг 1997 онд байгуулагдсан бөгөөд ХБНГУ-д уран бүтээлээ туурвидаг. Хамтлагийнхан хамгийн сүүлд “Die magie der Mongolei” буюу “Монголын гайхамшиг” баримтат киноны хөгжмийг тоглож нийтийн хүртээл болгожээ.
А.АМИНА