Хошин урлагийн бүсгүйчүүд дундаа зүс царай сайтайд тооцогддог “Шинэ үе” продакшны жүжигчин Г.Ундармааг чадварлаг уран бүтээлч гэдэгтэй хэн ч маргахгүй. Хүн баясгах тайзны хүндхэн ажилд хүч сориод олон жилийг үдэж буй. Тэрбээр урлагаар овоглодог хүүхнүүдээс зан араншингийн хувьд тэс өөр гэсэн. Хөдөө тоглолтоор хамт явсан зарим нэг нь “Ундармаа харин ч энгийн, хээгүй юм билээ.
Шалчигнасан эрчүүдийг бодвол түс тас зантай” гэж магтсан удаатай. Хамт олноороо яваа хүмүүсийн дунд аян замдаа сайн явахыг ерөөж сүүний дээж өргөн, сархад задалдаг бичигдээгүй хууль бий. Жүжигчин бүсгүй хундага ирэхэд шулуун зангаа харуулж, өөртөө оногдсоныг хэнээр ч хэлүүлэлгүй “татчихаад”, нөгөөдүүлээ хажуунаас нь “Юундаа маяглаад байгаа юм, татаач” хэмээн шахаж суудаг гэнэ лээ. Энэ нь бүсгүйчүүдэд таалагддаггүй боловч эрчүүдэд тун ч сайхан санагддаг аж.