Кино дуутай болж, энэ урлаг шинэ шатанд гарах үеэс л хөгжиж эхэлсэн кино клип Монголд хөл тавих гэж байна. Богино хэмжээний мюзикл кино хэлбэртэй клип баруунд 1940-өөд оны сүүлчээс эрчээ авсан бол манай анхны кино клипний зургаа авч дууссан бөгөөд энэ сард дэлгэцнээ гаргах гэж байна.
Дуучин Т.Ариунаагийн “Домгийн өглөө” кино клипийг “Creative art group”-ийн хамт олон бүтээж, зохиолч, найруулагчаар Б.Чингүүн ажиллажээ. Дашрамд дурдахад, сэдэв, шийдлийн хувьд өвөрмөц хэмээн үзэж буй, 200 гаруй хүний хүч хөдөлмөр шингэсэн клипээ гавьяат жүжигчин Т.Ариунаа оюуны өмчийн газраар баталгаажуулсан байна.
О.УНДАРМАА