Урлагийн алтан тайзнаа 50 гаруй жил зүтгэсэн гавьяат жүжигчин З.Жарантав гуай хэдийгээр 70 насны босгйг алхсан ч гэртээ гараа хумхиад зүгээр суудаггүй гэнэ. Өөрийгөө үргэлж хөгжүүлж байдаг тэрбээр дуулж бүжиглэх, хөгжим тоглож, жүжиглэх гээд олон авьяастай. Эдгээрээс хөгжим тоглох авьяасаа тэрбээр сайн хөгжүүлжээ.
Гавьяат маань баян хуур хөгжмөөр мэргэжлийн хүнээс дутахааргүй тоглодог гэсэн. Сүүлийн үед Жарантав гуай илбэ шидийн ухаанд суралцаж байгаа аж. Дөрвөөс таван төрлийн илбийг тун ч чадварлаг гүйцэтгэдэг гэнэ. Тэрбээр илбийн эрдмээ хойшид хөгжүүлэх бодолтой байгаа гэсэн.