Рок попын бүсгүйчүүд бүгд нэгэн зүгт харж, нэг зорилготой байдаг болжээ. Сүүлийн үед тэд тайзан дээр дуулаад байхыг хүссэнгүй, өөрийн гэсэн урлагийн сургууль байгуулахыг мөрөөдөх болов. Дуучин Т.Ариунаа, мөн Ж.Алтанцэцэг, С.Сэрчма, Т.Солонго нар урлагийн сургууль байгуулах хүслээ нэлээд олон жил ярьж байгаа. С.Сэрчмаа охиноо тэврээд эх орондоо ирсэн ч түүний мөрөөдлийг дэжих хүсэлтэй өвөрлөгч орны баячууд олон бий гэнэ.
Харин “Ноёд” группийн захирлын эрч хүчтэй, цоглог гэргий “Зайсан”-д төвхнөсөн харшийнхаа нэг давхрыг ажлынхаа байр болгон тохижуулж сургууль нээх бэлтгэлээ базааж эхэлжээ. Дуучин Ж.Алтанцэцэг мөн л сургуультай болох талаар нөхрөө ятгаж суугаа аж. “Эмоушн”-ы тодотголто Т.Солонгод нөхөр нь сургууль байгуулахад нь туслан, Сингапураас 10 гаруй төгөлдөр хуур авчирсан гэнэ. Т.Солонго одоохондоо төгөлдөр хуурын коллеж нээж, алсдаа урлагийн томоохон сургууль болгох бодолтой яваа аж.
Монголдоо рок поп урлагийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхээр шийдсэн дөрвөн бүсгүйн хэн нь түрүүлж мөрөөдөлдөө хүрэх бол.