Кино найруулагч Стивен Спилбергийн “Robopocalypse” шинэ киног “DreamWorks”, “20th Century Fox” компани ивээн тэтгэхээр болжээ. Америкийн зохиолч Дэниэл Уилсоны романаас сэдэвлэсэн уг киноны зургийг ирэх оны хавар авч эхлэх гэнэ. “Монстро”, “The Lost” зэрэг киногоороо нэрд гарсан Дрю Годдар Стивен Спилбергтэй хамтран “Robopocalypse” киноны зохиолыг бичиж байгаа юм байна. Дашрамд хэлэхэд, Стивен Спилбергийн “The Adventures of Tintin: Secret of the Unicorn” кино ирэх сард дэлгэцэнд гарна.