Хөгжмийн зэмсэг үйлдвэрлэдэг “Fender” компани “Nirvana” хамтлагийн дуучин Курт Кобейны хэрэглэж байсан шиг гитарыг худалдаанд гаргахаа мэдэгджээ. 1990 оны үеэр Курт Кобейн “Jaguar” хэмээх гитар тоглодог байсан аж. Хэлбэр дүрс, хү чин чадал, тэр бүү хэл халцархайг нь хүртэл дуурайлган хийсэн шинэ загварын “Jaguar”-уудыг солгой хүмүүст зориулсан аж. Курт Кобейны дурсгалд зориулсан “Jaguar”-ыг АНУ-д 1850 ам.доллараар зарах юм байна.