Англи хэлийг хамгийн түгээмэл ашигладаг орон бол БНХАУ. Тус улсын 300 сая гаруй иргэн англи хэлний мэдлэгтэй бөгөөд энэ нь АНУ-ын хүн амаас илүү гэсэн үг юм.
Дэлхийн таван хүн тутмын нэг нь хотод амьдарч байна. 1800 онд дэлхийн хүн амын ердөө гурван хувь нь хотод амьдардаг байжээ. XX зуун гэхэд хүн амын 47 хувь нь хотод суурьшиж, 1950 онд саяас дээш хүн амтай хот 83 болж өсөв. Өдгөө саяас дээш хүн амтай хотуудын тоо 468-д хүрч, НҮБ-ын тооцоолсноор 2030 он гэхэд хотуудын хүн ам та ван тэрбумд хүрэх аж.
Арванхоёрдугаар сарын 25 буюу зул сарын баярын 15.00-16.00 цагт хүмүүс жилийн нийт худалдан авалтын таван хувийг хийдэг байна.
Жилд дунджаар 1.1 сая ам.доллараар үнэлэгдэх уран зургийн бүтээл хулгайлагддаг.
Дэлхийн I дайнд оролцсон АНУ-ын цэргүүдээс сураггүй болсон 102- ынх нь тухай мэдээлэл өнөө хэр олдоогүй аж.
Нийт захидал, илгээмжийн 20 хувь нь хүлээж авах эзэндээ очдоггүй.
2004 оны есдүгээр сарын 11-нд АНУ-д нэг ч хурим болж байгаагүй гэнэ.
Англи хэлний “wife” буюу эхнэр гэх үг испани хэлний гал тогоо гэх үгнээс гаралтай.