Залуусын амьдралыг блоггүйгээр төсөөлөх аргагүй болсон. Блогоор дамжуулж тэд өөрийн дотоод сэтгэлээ нээж, үзэл бодлоо илэрхийлэн, түүнийгээ бусадтай хуваалцдаг. Тэгвэл “Монголын блогчид 2011” наадам арванхоёрдугаар сарын 3-нд болохыг танд дуулгая.
Шилдэг блогч шалгаруулах уг наадмыг “The New Media Marketing Agency”-гийнхан хоёр дахь жилдээ ийнхүү зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн “Монголын блогчид 2011”-ээр энтертайнмент, нийгэм, бизнесийн сэдэвт блог, шилдгийн шилдгийг шалгаруулах бөгөөд блогоор дамжуулан мэдлэг туршлагаа хуваалцаж, нийгэмд зөв үлгэр дуурайл болж иргэний сэтгүүл зүйг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь харгалзан үзэх юм байна.