Америкчууд хийжүүлсэн чихэрлэг усыг өдөр бүр хэрэглэж байгаагийн улмаас үндэстний хэмжээнд аюул нүүрлээд буй талаар АНУ-ын зүрх, судасны нийгэмлэг болон эрүүл мэндийн хэд хэдэн байгууллагын эмч нар мэдээлжээ. Тэдний судалгаагаар нэг хүн өдөрт дунджаар дөрвөн лааз хийжүүлсэн ундаа хэрэглэдэг байна.
Нэг лааз ундааны найрлагад 10-12 цайны халбага элсэн чихэр ордог гэхээр америкчуудын эрүүл мэнд хэр байх нь ойлгомжтой. Таргалалт, чихрийн шижин, зүрх, судасны өвчнийг дэлгүүрийн лангуунаас худалдан авч байна хэмээн мэдээлсэн тэд төр засгийн зүгээс ямар нэгэн арга хэмжээ авахыг шаарджээ.
Тухайлбал, хийжүүлсэн чихэртэй усыг болон найрлагадаа чихрийн агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн худалдахгүй, цаашлаад үйлдвэрлэхгүй байх, ногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг шийдвэрийг нэн даруй гаргах хэрэгтэй хэмээж байгаа аж.