Саудын Арабт сарын өмнө мэндэлсэн бяцхан охинд эмч нар жирэмсэн гэдэг онош тавьжээ. Хорвоод мэндлээд удаагүй байсан охин бөөлжиж, гэдэс нь бөмбөг шиг болж, өдрөөс өдөрт бие нь муудах болжээ.
Төрөл бүрийн шинжилгээ хийж, дуран авайд харсны эцэст охины гэдсэнд бас нэгэн хүүхэд байгааг илрүүлсэн байна. Ургийн хөгжлийн явцад ихэр нь тийнхүү нэгнийхээ гэдсэнд орсон байжээ. Охины “хүүхдийг” нь авах хийсвэр хагалгаа гурван цаг гаруй үргэлжилж, амжилттай болсон гэнэ.