Монгол хөөмий, уртын дуу, морин хуурын аялгуунд Канадын “Red sky” компанийн уран сайхны удирдагч Сандра Ларонд, бүжиг дэглээч Рожер Синха нар хамтран “Тооно” бүжгэн жүжгийг дэглэсэн юм. 2007 онд бүжгэн жүжгийн анхны тоглолт болсноос хойш дэлхий даяар алдаршиж 2008 оны Бээжинд болсон Пара- олимп, 2010 оны Ванкуверийн Өвлийн олимп, 2010 оны Шанхай экспо, БНХАУ-ын ӨМӨЗО-нд болсон олон улсын урлагийн их наадам зэрэг хүндтэй үйл ажиллагаанд оролцож байсан аж.
Дэлхийн хэмжээнд үнэлэгдэж, Монголын уртын дууч, хөөмийч, морин хуурчийг эгнээндээ нэгтгэсэн эл уран бүтээл энэ сарын 16-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт анх удаа тоглох гэж байна. “Тооно” бүжгэн жүжигт гавьяат жүжигчин Д.Түвшинжаргал, ҮДБЭЧ-ын дуу чин Б.Батмэнд, морин хуурч, хөө мийч Б.Бат-Орших болон БНХАУ-ын бүжигчин Кайхонг, Аруле, Мориген, Канадын бүжигчин Карлос Ривэра, ардын дуучин Адриан Лэй Чэйнс, Мексикийн бүжигчин Раул Таламантэс, Лейлани Франко нар тоглох юм.
“Тоорой банди”, “Дөрвөн уул”, “Сүмбэр алтан овоо” зэрэг монгол ардын бэсрэг уртын дууг эгшиглүүлдэг “Тооно” бүжгэн жүжиг Монголд тоглосныхоо дараа буюу энэ сарын 19,20-нд БНХАУ-ын Бээжин хотын Сувдан театрт, 21-нд Хөх хотод тоглох юм байна.
Ж.СЭЛЭНГЭ