Өвөрмонголын морин хуурч Ч.Бөхөө “Тэнгэрийн унага” бие даасан тоглолтоо улаанбаатарчуудад толилуулахаар иржээ. Улсын филармонид энэ сарын 17-нд болох уг тоглолтод филармонийн симфони найрал хөгжим оролцон, Өвөрмонгол болон Монголын алдартай хөгжмийн зохиолчдын бүтээлийг эгшиглүүлнэ.
Морин хуурч Ч.Бөхөө 2002 оны долдугаар сараас “Найман шарга” морин хуурын хамтлаг байгуулан ахлагчаар нь ажиллаж байгаа бөгөөд үндэснийхээ соёл урлагийг сэргээж, хөгжүүлэх, морин хуур хөгжмийг Бээжин хотынхонд, цаашлаад бүх Хятад, дэлхий нийтэд танилцуулахыг зорьж яваа Өвөрмонголын нэртэй морин хуурч аж.
Х.УЯНГА