УИХ-д олон жил төр барилцаж байгаа түшээ бол Д.Лүндээжанцан. Түүнийг улстөрч гэдгээр хүмүүс таньдаг ч хувь хүнийх нь тухайд тэр бүр мэддэггүй. Эрхэм гишүүн нэлээн хэдэн дууны шүлэг тэрлэсэн авьяаслаг найрагч аж. Түүний найргийн бүтээлд “Өвөрхангайн дуу”, “Олон нуурын гол”, “Шартын даваа”, “Арвайхээрийн хавар” зэрэг нутаг ус, зон олондоо хандсан шүлэг түлхүү байдаг гэнэ.
Шүлгүүдэд нь соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжав, гавьяат жүжигчин Н.Чулуунхүү, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, Б.Бямбабаяр нар ач хийж амилуулснаар 2007 онд 15 дуутай “Зангаараа” нэртэй цомгоо хэвлүүлжээ. Тэрбээр өөрийн намтар, амьдрал, улс төрийн ажлынхаа талаар “Нутгийн тухай таталбар”, “Олны минь буян”, “Хэзээ ч бүү шантар” зэрэг ном хэвлүүлжээ.
Лүндээ даргын хаана ч явсан хээгүй зан энгийн ардад таалагддаг тул гар утас руу нь хүртэл малчин иргэд залгаж, өөрийн санал бодлоо чөлөөтэй хэлдэг гэсэн шүү.