Гэр бүлд шинэ хүн мэндэлнэ гэдэг хүний амьдралын юутай ч зүйрлэшгүй хамгийн сайхан жаргал. Үртэй бас гэр бүлтэй байхын жаргалыг өдгөө альтернатив дуучин Отгоо амсаж суугаа. Тэрбээр охиноо дүүтэй болгож хоёр сарын өмнө хүүтэй болсон. Хайртай дуучнаа фэнүүд нь жаргалд умбаж суугаад талархаж байгаа ч уран бүтээлийг нь санагалзан хүлээн суугаа аж.
Өнгөрсөн сарын сүүлчээр болж өндөрлөсөн “Энхийн их наадам”-ын тайзан дээр тэрбээр “Олон улсын энхийн төлөө” уриалан ая дуугаа өргөсөн нь фэнүүдийнх нь сэтгэлийг ихэд догдлуулсан. Нэгэн цагт “Өрсөлдөгч гарч ирэхийг арван жил хүлээлээ” хэмээн бардам өгүүлж байсан түүнд өөрөөс нь өөр өрсөлдөгч байхгүй гэдгийг тэр үдэш батлан харуулсан.
Нялх биетэй ч тайзнаа гарч фэнүүдээ баярлуулсан Отгоо уран бүтээлдээ шургуу орохоор сэтгэл шулууджээ.