Дэлхийн хамгийн тачаангуй эрчүүдийн жагсаалтад байнга дээгүүрт ордог жүжигчин Хью Жекман “Real Steel” киноныхоо нээлтэд оролцохоор эхнэр, хоёр хүүхдийн хамт Москвад иржээ. Түүнийг зангирсан булчин шөрмөстэй сайхан залуугаас гадна сайн аав гэдгийг нь хүмүүс андахгүй. Хью Жекман Москвад хэд хонохдоо тэнэмэл орос жаалуудыг Куклачёвын театрт оруулж, тэдэнд багагүй санаа байна.
Оросын сэтгүүлчийн тавьсан “Та сайн аав мөн үү” гэсэн асуултад тэрбээр “Би хүүхдүүддээ ямар нэгэн муу зүйл хэлэхийг хүсдэггүй. Хэрэв зайлшгүй загнах шаардлага гарвал би дуугаа хураачихдаг юм. Би үлгэр жишээ аав биш ч, өөрийнхөө хэмжээнд сайн аав гэж боддог. “Real Steel”-ийн Чарли бол сайн аав байхын төлөө хэрэндээ зүтгэдэг. Ер нь гэр бүлийн харилцаанд хүн бүр л алдаа гаргадаг шүү дээ. Хамгийн гол нь хүн хүүхэдтэйгээ хамт байх л чухал. Кинонд гардаг хүүгийн хүсэж, хэлдэгчлэн би өдөр бүр үр хүүхдийнхөө төлөө тэмцдэг” хэмээн хариулжээ.
Дашрамд өгүүлэхэд, Хью Жекман эхнэрийнхээ хамт үр хүүхэдгүй хүмүүст туслах сайн дурын байгууллагатай бөгөөд зохиомлоор үр суулгуулах мэс заслыг дэмжиж төрөл бүрийн үйл ажиллагаа явуулдаг юм. Учир нь тэд ч гэсэн үртэй болж чадахгүйн шаналлыг амссан бөгөөд хоёр хүүхдээ өргөж авчээ.
Э.ХАНА