Малайзын амьтны хүрээлэнгийн тамхичин сармагчинд “эмчилгээ” хийх гэнэ. Ширли нэртэй орангутан хорт зуршлаасаа салахын тулд амьтны хүрээлэнгээ түр хугацаагаар орхих болжээ. Тус улсын Жохор мужийн амьтны хүрээлэнгийн захиргаа Ширлиг тамхинаас гаргах “эмчилгээ”- нд явуулах шийдвэр гаргасан байна.
“CBS News” телевизийн мэдээлснээр Борнео хэмээх аралд Ширли хэдэн долоо хоног амьдрах аж. Энэ нь муу зуршлаа хаяхад сармагчинд тусална гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. “Амьтны хүрээлэнд ирсэн хүмүүс Ширлид тамхи өгдөг байсан. Сармагчин эхлээд энэ “бэлэг”-ийг авдаг ч үгүй байснаа аажимдаа тамхинд орсон юм. Тэр өдөрт нэг хайрцаг тамхи татна. Хэрэв түүнд тамхи өгөхгүй бол уурладаг.
Эзгүй аралд, тусгай хамгаалалтад байх нь хорт зуршлаасаа салахад Ширлид тусална гэж найдаж байна. Түүнийг эргэж ирэхэд нь тамхиар бус гадил жимсээр бид дайлна” хэмээн амьтны хүрээлэнгийн захирал ярьжээ