“Инстайл” сэтгүүлийн хамт олон уламжлал ёсоор энэ жилийн хамгийн их анхаарал татсан 25-аас доош насны оддын жагсаалтыг гаргажээ. Сонирхолтой нь эл жагсаалтыг өвөрмөц хэв маягаараа олны анхаарлыг таддаг Лэди Гага, чадалтай дуу хоолойгоороо сонсогчдыг байлдан дагуулдаг Рианна бус хөлбөмбөгч Дэвид Бекхэмийн бяцхан охин Харпер Сэвен тэргүүлжээ.
Өдгөө хоёр сартай живхтэй одын араас Гвен Стефанигийн хүү Зума болон Сури Круз нар жагсчээ. Харин дуучин Жастин Бибер 18, жүжигчин Эмма Ватсон 44 дүгээрт орсон байна. Энэ оны эхээр “Форбес” сэтгүүлээс явуулсан судалгаагаар хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр тодорч байсан дуучин Лэди Гага 99 дүгээрт бичигджээ.
У.ЧИНГҮҮН