Хүний амьдралын сайн, муу бүхнийг түүх болгон мөнхөлдгөөрөө ном гайхалтай. Харин ном бичиж, туурвих нь хүн болж төрсний утга учир бөгөөд нэгэн насны буян болдог билээ. “Өнөөдөр” сонины Эрх зүй, эрэн сурвалжлах албаны тоймч, сэтгүүлч Х.Оюунсүрэн сониныхоо 15 жилийн ойд бэлэг барьж, “Амт...” хэмээх анхны номоо өчигдөр өлгийдөн авлаа.
Сэтгүүл зүйн салбарт 12 жил ажиллахдаа эдийн засаг, улс төр, урлаг соёл, шинжлэх ухаан гээд бүхий л салбарын нэр - тэй хүмүүстэй хийсэн халуун дотно, сонирхолтой ярилцлагуудаасаа 35-ыг нь сорчлон тэрбээр анхны номдоо багтаажээ. 35 насныхаа босгон дээр гаргасан ярилцлагын энэ номоос уншигч та Төрийн соёрхолт, ардын жүжигчин Д.Лувсаншарав гуайн Хэнтийн театрт хөшиг татдаг байсан түүхээс эхлээд ардын жүжигчин агсан Б.Дамчаа, гавьяат жүжигчин Д.Батсүх нарын хамгийн сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагыг уншиж, 35 өөр амтыг мэдрэх болно. Энэ “Амт...” цаашдаа улам баялаг, гашуун, чихэрлэг болж уншигч таны гарт хүрнэ. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
Р.ОЮУН