Драмын театрын М.Түвшинхүүг “өндөр” гэх хочоор нь хүмүүс сайн мэддэг. Түүний “Амьдрал чамаас уйдаагүй” нэртэй олон ангит кино бүтээх чин хүсэл нь санхүүгийн асуудлаас үүдэж талаар болов. Зохиолоо бэлэн болгож гол дүрийн жүжигчдээ сонгоод, киноныхоо дууг телевизүүдийн хөгжмийн нэвтрүүлгээр цацсан ч олигтой спонсор олдоогүй гэнэ.
Өнгөрсөн жилээс идэвхтэй хөөцөлдөж, олон ч байгууллагын хаалга татаж, бизнесменүүдтэй уулзсан боловч “луу унжжээ”. Тэрбээр ивээн тэтгэх мөнгө байхгүй гэх урамгүй үг олонтаа сонссон тул хүслээ орхихоос өөр аргагүйд хүрчээ. Өндөр Түвшээгийн авдрандаа үүцэлсэн кино хэзээ нэгэн цагт алт ч болох юм бил үү