Сүүлийн үед хамтлаг дуучид дуу дуугаа авалцан өөрийн дэмжлэг улс төрийн намуудыг сонгоод буй. Хамтдаа хит дуу гаргасан BX, Quiza нар ч үүнээс хоцорсонгүй. Quiza Ардчилсан залуучуудын холбооны нийслэл хариуцсан дарга болсноосоо хойш төр ярьж сонин хэвлэлээр ярилцлага өгдөг болсон.
Харин BX МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны бага хуралд сонгогдон, Дархан хотод болсон хурлын хүлээн авалтад уригдан оролцжээ. Quiza хамтарч уран бүтээл туурвидаг залуу дуучдаа “МАН-д мөнгө харж элсдэг” хэмээн гомдолложээ. Түүний хуучин хамтрагчид нь “Дуулах болохоороо баахан дагаж гүйчихээд, үзэл бодлоо дагахаар араар муулж байх юм” хэмээн дургүйцэж байгаа гэнэ.
Түүний зан байдлыг ажигласан хашир улстөрчид “Яаж улстөрч болно доо. Нялхаараа байна даа” хэмээн шоолж суугаа сурагтай.