“Хөх тариан талбайд” романаараа нэрд гарсан АНУ-ын зохиолч Жером Сэлинжерийн гэрийн үйлчлэгчдээ бичсэн зурвасыг “eBay” интернэтээр дуудлага худалдаанд оруулжээ.
1989 оны гуравдугаар сарын 12-нд бичсэн уг зурвас “Хүндэт Мэри, миний санааг жижиг сажиг зүйлээр зовоохгүйн тулд амралтаа авахаасаа өмнө захисан бүх зүйлийг минь гүйцэтгэсэн эсэхээ шалгаарай” гэсэн ганц өгүүлбэрээс бүтдэг аж. Невада мужийн “History for Sale” хэмээх компани уг зурвасыг хадгалж байсан гэнэ.
Зохиолчийн гарын үсэг бүхий энэ зурвасыг нэрээ нууцалсан хүн 50 мянган ам.доллараар худалдан авчээ.
Х.ЧИМЭГ