АНУ-ыг зорьсноосоо хойш сураг алдарсан яруу найрагч Б.Ичинхорлоо Б.Сарантуяагийн “Аргагүй монгол аялгуу” тоглолтод оролцож, шүлгээ уншсан нь үзэгчдэд содон бэлэг болсон. “Болор цом”-ын эзэн бүсгүй үүнээс ч том бэлгийг шүлэг, яруу найрагт дуртай уншигчдад задлахаар эх орондоо иржээ.
Тэрбээр “Холын тэнгэр” яруу найргийн ном гаргасан байна. Номынхоо нээлтэд зориулж ирэх сарын эхээр яруу найргийн үдэшлэг хийх гэнэ. Б.Ичинхорлоо тэр үед хол га зарт, хүний нутгийн тэнгэр дор туурвисан шүлгүүдээ уншина.
Х.УЯНГА