Энэтхэгийн өмнөд хэсгийн ширэнгээс “төрөл арилжсан” нэгэн мэлхий олсон нь яг муур шиг дуугардаг гэнэ. Тэрхүү мэлхий борооны улирлаар, харуй бүрий үед л хуурай газарт гарч ирдэг аж. Делигийн их сургуулийн профессор Сатьябхама Дас Бижу “Харанхуйн дундаас муур дуугарах шиг болж, бид тэр зүгт гэрэл тусган очсон юм. Гэтэл тэрхүү дуу авиаг жижигхэн биетэй мэлхий гаргаж байсан.
Энэтхэгийн өмнөд хэсэгт л амьдардаг энэхүү мэлхий мөхөх аюулд оржээ. Үүнээс гадна бид өмнө нь устаж үгүй болсон хэмээн тооцож байсан 12 зүйлийн хоёр нутагтныг тэрхүү ширэнгээс олсон” хэмээн мэдээлжээ. Дашрамд дуулгахад, дэлхийн хэмжээнд 5000 орчим төрөл зүйлийн мэлхий байдгийн дийлэнх нь халуун орны ширэнгэд бий. Хамгийн том мэлхий дунджаар 30 см бол хамгийн жижиг нь 10 мм ч хүрэхгүй хэмжээтэй.