10 настай энэ хүү наснаасаа хэд дахин их бүтээлтэй. Есдүгээр сарын 10-12-нд Б.Баттулгын “Өөдөсхөн зураач” нэртэй үзэсгэлэн “Модерн” арт галерейд гарсан юм.
-Б.Баттулга хэддүгээр ангид сурдаг вэ, өөрийгөө танилцуулна уу?
-Би 10 настай. “Радуга” дунд сур гуулийн 5а ангид сурдаг.
-Хэзээнээс зураг зурж эхлэв?
-Найман настайгаасаа зурж эхэлсэн.
-Юу зурах дуртай вэ?
-Эмэгтэй хүн.
-Яагаад?
-Мэдэхгүй ээ, гоё санагдаад байдаг юм.
-Эмэгтэй хүнийг ямар байдалтайгаар зурдаг вэ?
-Гоё гоё хувцас өмсүүлж, өөр өөр зогсолттойгоор зурдаг.
-Эмэгтэй хүн ямар байвал сайхан бэ?
-Урт үстэй, цэвэрхэн хувцасладаг, нам балаг байвал гоё.
-Хамгийн анх юу зурсан бэ?
-Эмэгтэй хүний дүрсийг сэтгүүлээр нааж бүтээсэн. Солонгоо багш маань өнгөний мэдрэмж сайжруулдаг гэж ийм дасгал хийлгэдэг юм. Гэхдээ жаахан ядаргаатай.
-Багш нь зургийг яаж зурах ёстой гэж хэлдэг вэ?
-Сэтгэлээсээ л зур гэдэг.
-Загвар өмсөгч эмэгтэй олныг зурсан байна. “Fashion TV” үздэг үү?
-Үзэх дуртай. Гэхдээ ихэнхдээ төсөөллөөрөө л зурдаг.
-Миний дүү алдартай зураач нарыг таних уу?
-Танина.
-Хэнийг?
-Пикассо, Леонардо да Винчи, Репин гээд олон л хүн бий.
-Хэнийх нь бүтээл илүү таалагддаг вэ?
-Пикассо. Гэхдээ Солонгоо багш гоё зурдаг.
-Багш нь ямар төрлөөр уран бүтээл туурвидаг вэ?
-Ихэвчлэн монгол зураг зурдаг.
-Чи ямар өнгөнд дуртай вэ?
-Шар.
-Ирээдүйд ямар мэргэжил эзэмших вэ?
-Зураач юм уу дизайнер болно доо. Яг тухайн цаг үед юу болохыг мэдэхгүй шүү дээ.
-Загвар зохион бүтээгч нараас хэн хэнийг мэддэг вэ?
-Коко Шанел, Доналетта Версачи, Долчи Габбана.
-Монголоос ?
-“Жити” загварын товчооныхон.
-Монголын хамгийн шилдэг загвар өмсөгч хэн бэ?
-Одгэрэл эгч. Болормаа эгч ч мундаг л даа.
Ж.СОЛОНГО