Америкт ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгууль энэ цаг үеийн хамгийн моодны сэдэв болсон гэнэ. Барак Обамагийн хүчтэй өрсөлдөгчөөр тэрбумтан Доналд Трамп тодроод буй. Тэр хоёрын хэн нь ялахаар мөрий тавьж буй хүн ч олон. Гэвч Трамп Обамагийн гарал үүслийг судлах болсон нь өөртөө хар пиар дагуулсан хэрэг байв. Одоогоор Америкт хамгийн их анхаарал татаж буй хүний нэг Доналд Трампыг Пирс нэвтрүүлэгтээ урьжээ.
-Хоёр хүн хамт гарч, пицца идэх нь энгийн үзэгдэл. Гэхдээ Сара Палин Доналд Трамптай пицца идсэн нь сонин тохиолдол шүү. Сонгуульд нэр дэвших магадлал өндөртэй хүний нэгтэй хоолонд орсон нь таныг ирэх сонгуульд нэр дэвших гэж байгаа тухай шуугиан эхлүүлсэн.
-Гэртээ сууж байтал Сара над руу утасдаж, ойрхон явж байгаагаа хэлсэн. Тэгээд бид пицца идэхээр тохиролцсон юм. Тэнд папарацциуд зуу зуугаараа ирсэн байсан. Уг нь бид нарийн ширийн зүйлсийн тухай тэгтлээ их ярилцаагүй л дээ. Гэтэл хүмүүс тэр явдлыг хэт дэвэргэх юм. Бүр Палин, Трамп хоёрын пиццаны хэрэг гэж нэрлэсэн байна билээ. Энэ арай хэтрэх байлгүй дээ.
-Хамгийн алдартай кино одод шиг л байж дээ. Гэхдээ энэ бол зүгээр нэг тохиолдол биш гэдгийг хүн бүр мэдэж байгаа байх. Нууц биш бол юуны тухай ярилцсан юм бэ?
-Тэр бол тун сонирхолтой орой байсан. Би түүнээс “Сара, чи Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байна уу” гэж асуусан. Харин тэр хараахан шийдээгүй байгаа тухайгаа хэлсэн. Сара бол америкчуудын хайртай эмэгтэй. Би ч түүнийг дэмждэг. Нэг нууц дэлгэхэд түүнтэй пицца идэхийн өмнөх орой надад сонгуулийн санал асуулгын дүн ирсэн. Тэрхүү санал асуулгад би хамгийн өндөр оноо авсан байна билээ. Хүмүүс надад хэр итгэдгийг тэндээс харж болно. Үнэнийг хэлэхэд би бүгд найрамдахчуудад дургүй. Тэд хийсэн өчүүхэн зүйлээ дөвийлгөдөг гавихгүй хүмүүс шиг санагддаг. Обама бүгд найрамдахчуудын хийсэн алдааг залруулж байгаа. Яг л нэгэн хошин шогчийн хэлсэн шиг “Хэсэг хүн идэж барахгүй их хоол захиалаад үнийг нь төлөлгүй явсан. Хэн нэгэн мөнгийг төлөх ёстой. Тэр үйлийг эдлэх хүн нь Барак Обама”. Ирэх жил бүгд найрамдахчууд их суудал авахаар төлөвлөсөн. Гэхдээ тэдэнд итгэх хүн өдгөө ховордсон болов уу.
-Америкчуудын хувьд энэ жил хүндхэн байна. Их хямралын хоёр дахь үе болох нь гэж олон хүн санаа зовж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ бол америкчуудын хувьд чухал, шийдвэрлэх үе. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?
-Би тантай болон бусад хүнтэй санал нэг байна. Эдийн засгийн талаас бол маш аймшигтай үе. Тэгвэл санхүүгийн хямралыг хэрхэн гэтлэх аргыг би хамгийн сайн мэднэ. Энэ тухай би хэдэн ч цаг ярьж чадна. Гэхдээ хошуу нэмэрлэхийг бус хуруу нэмэрлэхийг хүсэж байна. Бүгд найрамдахчууд Америкийг өрөнд оруулсан.
-Таны тухай хүн бүрийн мэдэхийг хүсдэг зүйлийг асууж болох уу?
-Таны асуулт бүрт дуртайяа хариулна.
-Та Барак Обамагийн эсрэг Сара Палинтай хамт ран өрсөлдөх гэж байгаа юу?
-Би тийм зүйл огт төлөв лөөгүй. Зүгээр л юу болж байгааг харж байгаа юм. Өөрөөр хэлбэл би үргэлж сонор сэрэмжтэй байж, чихээ онгорхой, нүдээ нээлттэй байлгадаг.
-Та бүгд найрамдах чуудыг хүчтэй шүүмжилж байна. Барак Обама ард чилсан намаас гарч ирсэн. Тэгэхээр та бие даан нэр дэвшинэ гэсэн үг үү?
-Би тийм гэж хариулна. Эдийн засгийн уналт надад сайнаар нөлөөлнө гэхэд хаашаа юм. Ямар ч байсан би юу хийж чаддагаа харуулах болно. Би хийж байгаа зүйлдээ дуртай байсаар ирсэн. Тиймээс ч амжилт байнга ирдэг.
-Сенатч асан Энтони Вэйнер нэвтрүүлэгт маань оролцох үеэрээ тантай бараг л мэтгэлцсэн. Та тэр нэвтрүүлгийг үзсэн үү?
- Би түүнийг хэдэн жилийн өмн өөс мэднэ. Дажгүй сайн харилцаатай гэж боддог байсан ч тэр оройноос хойш миний бодол орвонгоороо өөрчлөгдсөн. Миний эсрэг үнэн худал олон зүйлийг ярихад нь би бараг л цочролд орчихсон. Түрүүн танай студи руу ирэхээсээ өмнө би тэр нэвтрүүлгийг дахин үзсэн. Сара бид хоёрын пицца идсэнтэй харьцуулахад Энтонигийн орооцолдсон хэрэг хамаагүй илүү төвөгтэй юм билээ. Энэ бүхнээс би түүнийг худалч, эсвэл мэдлэггүй нэгэн гэж дүгнэсэн.
-Хэрвээ та түүн шиг нөхцөлд орсон бол яах байсан бэ. Хакер таны зургийг секс бичлэгт ашиглавал та юу хийх вэ?
-Тийм нөхцөл байдал үүсэхийг үгүй гэх газаргүй. Өрсөлдөгчид нэгнээ чадахын тулд юу эсийг хэрэглэдэг билээ дээ. Би Энтони шиг л хуулийн байгууллагад хандах биз. Гэхдээ өөрийнх нь зураг гарцаагүй мөн байхад түүн шиг “Би биш” гэж хэлж чадахгүй. Энэ чинь хүүхэд хуурсан л хэрэг. Ер нь яаж ч бодсон энэ тийм том хэрэг биш шүү дээ. Нэг хакерын л дэггүйтсэн явдал. Гэм буруутныг нь олж, зохих ёсоор шийтгэл хүлээлгэвэл болно. Олон нийт ч түүнийг тийм хэрэг хийхгүйг мэдэж байгаа. Угаасаа эвлүүлсэн бичлэг гэдэг нь хэн ч харсан тодорхой байсан. Гэтэл Энтони ийм жижиг асуудлыг үндэсний хэмжээнд тавих том асуудал болгосон. Энэ бол хэн нэгний алдаанд дөрөөлж, өөрийгөө дөвийлгөсөн хэрэг болов уу. Өөрт нь тохиолдсон аймшигтай, том сүйрэл мэт ярьж, телевизийн суваг бүрт очиж ярилцлага өгөх нь тун инээдтэй санагдсан. Иймхэн асуудлыг шийдэж чадахгүй хүн бүрт гомдоллож яваа тэр хүн сенатч, хотын захи рагч болж таарах уу? Үүгээр далимдуулан тэр өөрийн нэр хүндийг өсгөхийг хүссэн байх. Гэвч бүх зүйл эсрэгээрээ болсон нь харамсалтай юм.
-Тэгвэл Шварценеггерийн эхнэрээсээ салсан тухайд юу хэлэх вэ. Тэр таны найз байх аа?
-Гэр бүлийн асуудлын талаар би юу хэлэх билээ. Гэсэн ч тэд хоёулаа миний сайн найз учраас би харамсаж байгаа. Тэд миний мэдэх хамгийн сайхан, аз жаргалтай хос байсан.
-Энэ жил бүгд найрамдах намаас Мит Ромни нэр дэвшихээр болсон. Түүнийг нэр дэвших талаар хэн ч төсөөлөөгүй байх?
-Би түүнийг сайн танихгүй. Гэхдээ түүнийг хол явахгүй болов уу гэж таамагласан. Нэг хүн надад мөрөө давуулж харж байхыг зөвлөсөн. Санал асуулгын дүнгээс харахад би ямар ч байсан түүнээс болон бусдаас дээгүүр байгаа. Тун сонирхолтой байгаа биз. Гэхдээ би түүнийг доогуур үнэлээгүй юм шүү. Хэрвээ тэр өөрийгөө харуулахыг хүсэж байвал тулгамдсан асуудлуудад санаа бодлоо илэрхийлэх хэрэгтэй. Жишээлбэл, Хятад, БНСУ болон бусад орны нөхцөл байдлын тухай ярих хэрэгтэй гэж бодож байна. Ярьж байгаа асуудал томрох тусам мэдлэгийн чинь цар хүрээ харагдана.
Та хэдэн ч их сургууль төгсөж, өндөр боловсрол эзэмшсэн байж болно. Хамгийн гол нь тэдгээрийг бодит амьдралд хэр ашиглаж байгаагаар та тодорхойлогдоно. Үүнийг хэлэхэд эрт байж болох л юм. Гэхдээ би Ерөнхийлөгч болбол хүүхэд залуусын оролцоо, хөгжилд голчлон анхаарах төлөвлөгөөтэй бай гаа. Ирээдүйд Америкийг авч явах хүмүүс бол тэд. 30 жилийн дараа гэхэд бидний цөөн нь л байна. Тиймээс залуусыг дэмжих бодлого ба римталснаар ирээд үйд итгэл тэй байж болно. Өмнөх Ерөнхийлөгч нарын туршлагаас харахад эдийн засаг, нийгэмд илүүтэй анхаарч, хүүхэд, залуусын асуудлыг сүүлд тавьсан нь анзаарагддаг.
-Үргэлж нээлттэй байдагт тань баярлалаа.
-Нэвтрүүлэгтээ урьсанд баярлалаа, Пирс.
Б.ЭГШИГЛЭН