Хүүхдэд зориулсан телевизийн хөтөлбөр, нэвтрүүлгүүдийн нөлөөллийн тухай судалгааг Их Британийн Эрүүл мэндийн яамнаас явуулахад “Скуби-Ду” хүүхэлдэйн кино багачуудад хамгийн сайн үлгэр дуурайл болдог гэсэн дүн гарчээ. “The Telegraph”-т мэдээлснээр “СкубиДу”- гийн баатрууд байнга л гүйж харайж, хөдөлгөөнтэй байдаг нь багачуудад биеийн тамираар хичээллэхэд нь нөлөөлдөг гэнэ.
Сэргэлэн нохой Скубигийн ард “Аялагч Дора” хүүхэлдэйн кино бичигдсэн байна. “Хүүхэлдэйн киноны баатрууд хүүхдийн ертөнцийг үзэх үзэлд хамгийн их нөлөөлдөг. Түүнчлэн тэднийг дуурайж хүүхэд төлөвшдөг учраас кино бүтээгчид ухаалаг, гэгээлэг зүйлийг сэдэх хэрэгтэй” хэмээн судалгааны багийнхан зөвлөжээ.