Дуурийн эх орны хэл италиар сонгодог бүтээл амилуулах “Competizione dell'Opera” уралдаан ОХУ-ын Их театрт энэ сарын 9-17-нд болж өндөрлөлөө. Дуурийн залуу халааг бэлтгэх зорилготой уг уралдаанд 120 дуучин өрсөлдсөн. Дэлхийд танигдсан 30 шүүгчийн саналаар тэднээс шилдэг 12-ыг зарлахад ДБЭТ-ын гоцлооч, гавьяат жүжигчин Э.Амартүвшин багтсан.
Уралдааны тэргүүн байрт Оросын баритон Роман Бурденко орж, 23000 еврогийн эзэн болжээ. Удаах хоёр байрыг мөн Оросын баритон Игорь Головатенко, Михаил Коробейников нар эзэлсэн байна. 1996 оноос зохион байгуулсан “Competizione dell'Opera” уралдааны энэ удаагийн шилдэг 12 дуучин өнөөдөр Орост, 23-нд Дрезденд болох гала тоглолтод оролцох юм байна.
Э.ХАНА