Дэлхийн 200-гаад оронд үйл ажиллагаа явуулж буй “Ротари” клубийн 1.2 сая гаруй гишүүний дунд анх удаа 50000 ам.долларын эздийг тод руулахаар болжээ. Зөвхөн клу бийн гишүүн бус ямар нэ гэн шан харамж нэхэлгүй бус дын төлөө өөрийн оюун ухаан, мэдлэг гээд чадах бүхнээ зориулдаг эгэл хүмүүсийг Монголын “Ротари” клубүүдээс шалгаруулан, үүнд оролцуулах юм байна.
Монголд найман “Ротари” клуб байдаг бөгөөд тус бүрээ нэг хүнийг шалгаруулж, дүүрэг буюу Монгол, Хонконг, Ма - каогийн нэгдэлд нэрийг нь илгээх аж. Дүүрэг гишүүдийнхээ дунд шалгаруулалт явуулж, тэдгээрээс нэг хүнийг сонгон 50000 ам.доллараар шагнах юм байна. Эцсийн шалгаруулалт арванхоёрдугаар сард болох бөгөөд Монголд одоогоор хоёр клуб хүнээ шалгаруулж нэрийг нь ирүүлсэн гэдгийг “Улаанбаатар Ротари” клубийн гишүүн Б.Чимид-Эрдэнэ ярилаа.
Л.ГАНЧИМЭГ