Зохиогчийн эрх болон үүнд хамаарах эрхийн тухай Монгол Улсын хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа талаар уран бүтээлчид ярьдаг. Зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн эрхийг хамгаалах нийгэмлэгийнхэн энэ байдлыг өөрчлөхийн тулд хууль хэрэгжүүлэхээс татгалздаг гурван ч байгууллагыг шүүхэд өгөхөөр болжээ.
“Мобиком компани манай нийгэмлэгтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа ч ашигласан бүтээлийн орлогоо дутуу мэдээлсэн, мөн BTV телевиз, амьд хөгжмийн “Эргэн дурсахуй” клубийг гишүүдийн бүтээлийг хууль бусаар ашигласан шалтгаанаар шүүхэд өгөхөөр бэлтгэж байна” хэмээн МОСКАП-ын гүйцэтгэх захирал М.Энхцэцэг ярьсан юм.
Ж.СЭЛЭНГЭ