АНУ-д олон жил амьдарсан “Sweetymotion”-ны халуухан бүсгүйчүүд “Number one” тоглолтоо өнгөрсөн жил АСА циркт хийсэн. Уг тоглолтоо тэд Европын улсуудад толилуулчихаад саяхан эх орондоо хөл тавьжээ. Ирэхдээ хамтлагтаа бүл нэмсэн бяцхан шинэ гишүүнтэйгээ ирсэн байна.
Тус хамтлагийн продюссер Б.Чинбат Ц.Сарнай нар охиноо өвөө эмээд нь үнэрлүүлэхээр авч иржээ. Сонирхуулахад, “Sweetymotion” хамтлагийнхан ирснийхээ дараахан шинэ уран бүтээлийнхээ ажилд шаргуу орж, ирэх сард толилуулах Б.Чинбатын тоглолтод бэлтгээд тун завгүй байгаа сурагтай.