Дуучин Э.Оюумаа Ч.Бат-Эрдэнэтэй хэсэг хугацаанд хамтран амьдарсан ч хоёр тийш болж, тус тусын зам мөрөө хөөсөн. Дуучин амраг нь царайлаг бүсгүйг хардаж алганы амт үзүүлчихдэг байснаас болж тэдний хоорондын харилцаа удаан үргэлжлээгүй хэмээн ярих олны үгийг Э.Оюумаа “Ч.Бат-Эрдэнэ надад гар хүрч байгаагүй.
Би түүний эхнэр, хүүхдийг нь бодоод салах шийдвэр гаргасан” гэх хариугаар нэг мөр болгосон. Тэрбээр Дундговийн нэгэн залуу бизнесмэнтэй хайр сэтгэлийн холбоотой болжээ. Ноос, ноолуурын чиглэлээр бизнес эрхэлдэг Аянга хэмээх залуу “Хасар” Жагаагийн зээ дүү аж.